Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа
АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд б“Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулав
НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа. Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор Азийн сангаас нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Азийн сан нь “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулав. Тус компакт гэрээний хүрээнд үндсэн 3 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд НИТХ дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжиж байгаа “Азийн тэсвэртэй хотууд” төслийг танилцуулав. Энэ төслөөр хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, байгаль орчны тогтвортой үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, гамшгийн эрсдэлийн удирдлага, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилготойг онцоллоо. Иймээс иргэн, төр болон бусад талуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.
Үзсэн: 2153
Tweet