БНЭУ-аас мэргэжилтнүүд манай улсад ирж, нийт 580 хүнд 650 протез хийжээ
Цаашид энэ чиглэлээр хамтран сайн туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологийн арга аргачлал нэвтрүүлэх боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо
БНЭУ-аас мэргэжилтнүүд манай улсад ирж, нийт 580 хүнд 650 протез хийжээ. Тус үйл ажиллагаа энэ оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9 хүртэл хэрэгжсэн юм. БНЭУ-ын “Жайпур фут” хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, техникчид нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн техникч, мэргэжилтнүүдийг дагалдан суралцуулж, дадлагажуулжээ. Цаашид энэ чиглэлээр хамтран сайн туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэт технологийн арга аргачлал нэвтрүүлэх боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Үзсэн: 1510
Tweet