Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзав


Densmaa 2024-11-08 12:11

Бүгд Найрамдах Чех Улсад 13 мянган монгол иргэн албан ёсоор бүртгэлтэй амьдарч байгаагаас 2178 нь аливаа нэг түвшний сургалтын байгууллагад суралцаж буй иргэд аж

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Чех Улсад 13 мянган монгол иргэн албан ёсоор бүртгэлтэй амьдарч байгаагаас 2178 нь аливаа нэг түвшний сургалтын байгууллагад суралцаж буй иргэд аж. Мөн 2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр 29 оюутан Чехэд суралцаж байна. Монгол, Чехийн Боловсролын яам хоорондын 2019 оны хэлэлцээрийн хүрээнд багш, бакалавр, магистр, докторын оюутан, судлаач солилцооны богино хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэй МУИС-ийн Слав судлалын тэнхимд Чех хэлний багш ажиллаж эхэлсэн бөгөөд тус улсын Менделийн их сургууль ХААИС-тай ойн аж ахуй, ойн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж байгаа юм. Элчин сайд Ян Вытопилийн илэрхийлсэн багш, оюутан солилцооны хөтөлбөрийн квот болон чех хэл сурч буй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чех оюутнууд суралцах боломжтой Монголын их сургуулиудын мэдээлэл, зөвлөмжийг шинэчилж авах зэрэг саналыг дэмжиж, хамтран ажиллана хэмээлээ. Талууд цаашид хамтын ажиллагааг улам эрчимжүүлэн, идэвхтэй өрнүүлнэ гэдгээ харилцан илэрхийлэв.

Үзсэн: 2898

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна