Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа


Densmaa 2024-11-08 12:11

ХБНГУ-ын Шпарк банктай хамтран орон сууцны санхүүжилтын системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн  ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна. ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт олон улсад сайн жишиг болдог. Ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа гэлээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжил сургалтын төвд 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна. Мөн ХБНГУ-ын Шпарк банк Монголбанктай хамтран санхүүгийн ажилчдыг чадавхжуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, орон сууцны санхүүжилтын системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Герман улс 1990 оны үеэс зорилтод бүлгийнхэнд чиглэсэн орон сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийллээ. Түүнчлэн хүн амын идэвхтэй насжилтыг дэмжих талаар ярилцлаа. Ахмадын идэвхтэй амьдралыг дэмжих мөн тэдний асаргаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал. Манай улсад 385,305 ахмад байгаагийн 37,686 нь асаргааны тэтгэмжид хамрагдаж байна. Ахмад настанд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд ХБНГУ-ын туршлага хэрэгтэй байгаа гэлээ.

Үзсэн: 2247

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна