Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Эмэгтэй парламентчдын чуулган 2024”-ийг зохион байгууллаа


Densmaa 2024-11-06 12:11

УИХ-ын 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдсэн талаарх тоо баримтыг чуулганы үеэр танилцууллаа

“Эмэгтэй парламентчдын чуулган 2024”-ийг зохион байгууллаа. Тус чуулганд УИХ-ын гишүүд, УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл болон Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцсон юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол 2028 онд энэ үзүүлэлтийг 40 хувьд хүргэхийг хуульчилсан. Тэгвэл БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нэг эмэгтэйн идэвх, оролцоо нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн түүх хуваалцаад, тус байгууллагын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар танилцууллаа. Эмэгтэй улс төрчид нэгдэн хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд олон чиглэлээр санаачилгатай хамтран ажиллаж чадвал нийгэм тэр хэрээр тэгш, хүртээмжтэй болж өөрчлөгддөг гээд энэхүү чуулганаар цаашдын зорилтоо хамтдаа тодорхойлох боломжтой гэлээ. УИХ-ын 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдсэн талаарх тоо баримтыг чуулганы үеэр танилцууллаа. Эмэгтэй парламентчдын насны хувьд хамгийн залуу нь 32 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хамгийн ахмад нь 58 настайдаа сонгогдож байжээ.

Үзсэн: 2693

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна