Дорноговь аймгийн Их нартын байгалийн нөөц газар
Энэ жилийн есдүгээр сарын байдлаар гэхэд Их нартын байгалийн нөөц газарт гадаад, дотоодын олон жуулчин ирсэн аж
Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг Их нартын байгалийн нөөц газар гэдэг. Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүсийг дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг. Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хийгээд тэнгэрт эргэлдэх жигүүртэн шувууд, харь нутгаас нүүдэллэдэг нүүдлийн шувуудыг харж болно. Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, байгалийн торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулгах боломжтой бол биологич, амьтан судлаач зэрэг эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна. Энэ жилийн есдүгээр сарын байдлаар гэхэд Их нартын байгалийн нөөц газарт гадаад, дотоодын олон жуулчин ирсэн аж.
Үзсэн: 2659
Tweet