Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 31-10-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний 34 дүгээр бага хурал Женев хотноо эхэллээ


Densmaa 2024-10-31 01:10

хүмүүнлэгийн тусламжийн багцад монгол хонины ноосон бүтээгдэхүүн, аньс, чацаргана зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хамруулах, Зүүн хойд Азийн агуулах төвийг МУ-д байгуулах боломжийн талаар ярилаа

         Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний 34 дүгээр бага хурал болж байна. “Тодорхой бус байдлыг даван туулж, хүмүүнлэгийн ёсыг бэхжүүлэх нь” сэдэвт тус бага хуралд Монгол Улсын Засгийн газар болон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажил, санал санаачилга, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох асуудлаар үг хэлэв. Хурлын үеэр төлөөлөгчид Олон улсын улаан загалмайн хорооны Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Жак дэ Маотай уулзаж, хүмүүнлэгийн тусламжийн багцад монгол хонины ноосон бүтээгдэхүүн, аньс, чацаргана зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хамруулах, Зүүн хойд Азийн агуулах төвийг Монгол Улсад байгуулах боломжийн талаар санал солилцов. Олон Улсын Улаан Загалмайн хороо манай улсаас олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Үзсэн: 239

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна