Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Талын түмэн адуу” эвент Хэнтий аймгийн Чингис хотноо болох гэж байна


Densmaa 2024-10-31 12:10

“Талын түмэн адуу” эвент нь өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулахад багагүй үүрэг гүйцэтгэж эхлээд байна

     Монголчуудын уламжлалт соёл, аж ахуйд чухал байр суурийг эзлэх адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед сурталчлан өвлүүлэх зорилготой “Талын түмэн адуу” эвент арав дахь жилдээ Хэнтий аймгийн Чингис хотноо болох гэж байна. Өмнөх жилүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа Чингис хотноо зохион байгуулна. Энэхүү соёлын эвентийн санаачлагч нь “Мөнх харилцаа” төрийн бус байгууллага бөгөөд уг фестиваль арваннэгдүгээр сарын 21, 22, 23, 24-нд болохоор товоо зарлалаа. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү санаачилга нь нийгэм, соёл, эдийн засгийн олон талын ач холбогдолтой юм. “Талын түмэн адуу” эвент нь өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулахад багагүй үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Мөн тал нутгийн чимэг болсон энэхүү эвент нь олон улсын хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг татдаг, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болох гарааг хэдийнээ бүрдүүлээд байгаа билээ.

Үзсэн: 2370

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна