Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ


Densmaa 2024-10-31 12:10

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн дэвжээнд гурван удаа финалдан нэг алт, хоёр мөнгөн медалиар энгэрээ мялааж байна

        Албанийн Тирана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр дэлхийн дэвжээнд гурван удаа финалдан нэг алт, хоёр мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. 2014 онд 19-н настайдаа ДАШТ-ээс алтан медаль хүртэхдээ алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Дараа жил нь 2015 онд дахин финалдаж, мөнгөн медаль хүртсэнээр ДАШТ-ий хошой медальтан болов. Түүнээс хойш 10 жилийн дараа буюу 30 насандаа дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиа зүүсэн нь мөнгө болж байна.

Үзсэн: 2481

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна