Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав


Densmaa 2024-10-30 12:10

эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүд бизнес эрхлэхийг бодлого, санхүүгээр дэмжих юм

       Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр талууд хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүд бизнес эрхлэхийг бодлого, санхүүгээр дэмжих юм. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр учир WE Finance Code-ийн тусламжтай талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэ нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх хамтын зүтгэлийг бататгаж байгааг төв банк мэдээлжээ. Тус хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих үүднээс “WE-Fi Code” санаачилгыг эхлүүлсэн. Англи улсад хэрэгжсэн тус санаачилгад одоогоор 14 улс орон нэгдээд байна. 

Үзсэн: 908

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна