Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиож байна
Монгол Улсад англи хэл сурах боломжийг дэмжиж, өргөжүүлэх нь манай ЭСЯ-ны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм
Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиож байна. Тус төв нь 20 жилийн хугацаанд хагас сая орчим зочин хүлээн авч, 1000 гаруй хөтөлбөр зохион байгуулжээ. Америкийн төв нь Улаанбаатар хотоос гадна Дорноговь, Дархан-Уул, Увс, Орхон аймагт салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэтью Ференс үг хэлэхдээ “Энэ төв нь монгол залуусыг шинэ санаа, үзэл бодол, шинэ хүмүүстэй танилцуулж, амьдралд нь эерэг өөрчлөлт авчирсан газар юм. Жишээ нь, манай Америкийн төвийн байнгын хамтрагч EducationUSA хөтөлбөр болон зөвлөгөөний төв нь залууст АНУ-д дээд боловсрол эзэмших боломжийг олж авахад туслажээ. Монгол Улсад англи хэл сурах боломжийг дэмжиж, өргөжүүлэх нь манай ЭСЯ-ны тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Ирэх он жилүүдэд энэхүү бат бөх суурийг ашиглан соёлын солилцоо, түншлэлээ үргэлжлүүлэн хөгжүүлж, Америкийн төвүүдээ эрч хүчтэй, нийгэмдээ эерэг нөлөөтэй газар хэвээр байлгахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллацгаая” гэв.
Үзсэн: 3040
Tweet