Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч иргэдтэй уулзан техникийн парад үзэж сонирхсон юм
Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлохоор Атрын гурван удаагийн аяныг өрнүүлсэн түүх, ололт амжилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ургацын баярыг нээж хэлсэн үгэндээ дурдаад, үндэсний аюулгүй байдлын чухал асуудал нь хүн аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах учир байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой ёстойг онцолсон юм. Иймээс ч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ. “Алтан намар-2024” ургацын баярын үеэр хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочлох үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын баялаг бүтээгч, тариаланч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэдтэй уулзан, техникийн парад үзэж сонирхсон юм.
Үзсэн: 4062
Tweet