Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн 225 цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэжээ
МИАТ ТӨХК Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 13 дугаар ээлжийн 230 энхийг сахиулагчид Монголын далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг анх удаа зорьсон байна
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Боинг 767 “Чингис хаан” агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн 225 цэргийн бие бүрэлдэхүүнийг амжилттай тээвэрлэн хүргэжээ. Монгол улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нисч байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 13 дугаар ээлжийн 230 энхийг сахиулагчид Монголын далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг анх удаа зорьсон байна.
Үзсэн: 3962
Tweet