Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулан хөгжүүлж байна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. 2024 онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулан хөгжүүлж байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус харилцан мэндчилгээ солилцлоо.
Үзсэн: 5261
Tweet