Булангийн орнуудад халал аргаар бэлтгэсэн хонинымах анх удаа экспортолж байна
Монгол Улсаас гадаадын зах зээлд хонины сэврээсэн шинэ мах анх удаа экспортолж эхэлсэн бөгөөд одоогоор Кувейт, Катар зэрэг улсын Carrefour, Monoprix зэрэг томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхлэлээ
Монгол Улсаас булангийн орнуудад анх удаа халал аргаар бэлтгэсэн хонины сэврээсэн шинэ мах экспортолж эхэлсэн. Тодруулбал, Кувейт улс руу халал мах экспортолж эхлээд удаагүй байгаа юм. Мөн Кувейт улсын Засгийн газар болон Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сан Монгол Улсын дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож, хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Элчин сайдын яамны зүгээс цаашлаад зөвхөн мах, махан бүтээгдэхүүн бус экспортын баримжаатай боломжит бүхий л бүтээгдэхүүнийг судалгааны үндсэн дээр экспортлох, мөн аялал жуулчлал, боловсрол, эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын нэр дээр Халал магадлан итгэмжлэлийн гэрчилгээг олгож, Монголын мах үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуй нэгжүүд Халал гэрчилгээгээ эх орондоо Стандарт хэмжил зүйн газраас авдаг болоод байна. Ингэснээр Монгол Улсаас гадаадын зах зээлд хонины сэврээсэн шинэ мах анх удаа экспортолж эхэлсэн бөгөөд одоогоор Кувейт, Катар зэрэг улсын Carrefour, Monoprix зэрэг томоохон сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.
Үзсэн: 1958
Tweet