Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Өвсний үндэс -Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа


Densmaa 2024-10-15 02:10

...

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Дундговь аймгийн Засаг даргын орлогч Мөнхтөрийн Анхбаяр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат оролцов.

Төслийн нэр: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн засварын төсөл”. Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Цэгцбилиг сургуулийн хичээлийн байр болон өргөтгөлийн байрыг засварлах юм. Тус сургуулийн хувьд он удаан жилийн ашиглалтаас үүдэж хуучирч, муудсан модон цонхоор салхи ихээр сийгэж өвлийн улиралд анги танхим маш хүйтэн байдгаас гадна дээврээс байнга дусаал гоождог нь 436 сурагч, 46 багш ажилтан нарт эрүүл, аюулгүй орчинд боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байгаа юм. Засвар хийгдсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэнэ.

Япон Улсын Засгийн газар Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 607 дахь, Дундговь аймагт хэрэгжих 17 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 111,808 ам.доллар юм. (*)“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.

 

Үзсэн: 804

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна