Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзав


Densmaa 2024-10-07 11:10

Хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Кенжи Окамураг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ерөнхий сайд өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.  Хамтарсан Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, илүү хурдан, эрчимтэй хөгжлийг бий болгох явдал юм гэдгийг онцлоод бүсчилсэн хөгжлийн шинэ төлөвлөлтийг хийж,  хөгжлийн 14 мега төсөл, нийгэм, эдийн засгийн 14 реформыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг хэллээ. Монгол Улсын ДНБ 2021 оноос хойш  жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж, 2023 онд 6000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг хүнд ногдох ДНБ 6800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна. Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний салбарыг шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөж байгааг онцлов. Эдгээр ажлыг хийхэд тус сангийн зөвлөгөө чухлыг тэмдэглэлээ.

Үзсэн: 3446

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна