Хөгжлийн албан ёсны тусламж хэрэгжүүлж эхэлсний 70 жилийн ой тохиож байна
Монголд иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Олон Улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын төсөл” болон “ 1000 инженер” төсөл амжилттай хэрэгжиж байна
Япон Улс 1954 онд Хөгжлийн албан ёсны тусламж хэрэгжүүлж эхэлсний 70 жилийн ой тохиож байна. Япон Улс өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон түншлэгч улсын хувиар 190 гаруй улс, бүс нутагт нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны хөтөлбөрөө өргөжүүлсэн ирсэн. Тухайлбал, Монголд иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Олон Улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын төсөл” болон “Инженер, технологийн дээд боловсрол 1000 инженер” төсөл нь Монгол Улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн японы буцалтгүй тусламжийн хүрээнд барьж байгуулсан сургууль, эмнэлгүүд нь хүртээмжтэй нийгмийг бий болгоход дэмжлэг үзүүлсээр байна.
Үзсэн: 1664
Tweet