Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалт зохион байгууллаа


Densmaa 2024-10-04 11:10

Зөвшөөрлөөр олгодог байсан 54 ангиллын визийг цахимаар авч, шууд виз мэдүүлэх боломж бүрдэв

       Гадаадын иргэн, харьяатын газраас “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” уулзалт зохион байгууллаа. Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь цахимаар хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн. Өмнө нь Монгол Улсыг зорин ирж байгаа гадаад улсын иргэд элчин сайдын яаманд очиж уламжлалт байдлаар их хугацаа зарцуулдаг байсан. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн.  2021 оноос хойш аялал жуулчлал, дамжин өнгөрөх, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох визийг цахимаар олгож ирсэн. Уг тоон үзүүлэлт жилээс жилд өсч байна. Тухайлбал 2023 онд аяллын зорилгоор 36,000 гаруй иргэн цахим виз авч байсан бол энэ жилийн аравдугаар сарын байдлаар 74 мянга гаруй иргэн иргэн цахимаар виз авч нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үзсэн: 2938

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна