Монголын багш нарын 58 дахь жилийн арга хэмжээнд оролцов
Цаашид Монгол Улсын хэмжээнд төлөвлөж буй мега төслүүдийг хэрэгжүүлэхэд инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхээр байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхэн 65, Монголын багш нарын 58 дахь жилийн арга хэмжээнд оролцож, УИХ-ын өмнөөс болон тус сургуулийн төгсөгчийн хувиар мэндчилгээ дэвшүүллээ. ШУТИС нь үүсэн байгуулагдсан 65 жилийн хугацаандаа инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 100 мянга гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ. Түүнчлэн инновац бүтээх, инновацад суурилсан, стартап компани, шинэ бүтээлийг оюутан залуучуудын мэдлэгт суурилж бий болгох, энэ мэдлэгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд Шинжлэх ухаан, технологийн их сургууль манлайлан ажиллах шаардлагатай гэлээ. Цаашид Монгол Улсын хэмжээнд төлөвлөж буй мега төслүүдийг хэрэгжүүлэхэд инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхээр байна. Тиймээс ШУТИС эдийн засгийн томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх чухал үүрэгтэй учраас УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны дэвшилтэт бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ гэдгийг УИХ-ын дарга мэндчилгээндээ онцолсон.
Үзсэн: 2302
Tweet