Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2024-10-04 10:10

“Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл” 1 тэрбум 560 сая иенээр хэрэгжих бол "Чингис хаан Үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжинэ

       Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Төмөр замын ачаа тээврийг сайжруулах төсөл” хэрэгжих гэж байна. Төсөл 1 тэрбум 560 сая иенээр хэрэгжих бөгөөд Замын-Үүдийн шилжүүлэн ачих үйл ажиллагааг сайжруулах, контейнер өргөгч зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм. Мөн "Чингис хаан Үндэсний музейд сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын  97.5 сая иений соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх бөгөөд уг төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн хүүхэд залуучууд болон насанд хүрэгчдэд зориулан тоног төхөөрөмж олгох болно. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж цахилгаан тэргэнцэр болон брайль хэвлэгч машин, зайн сургалтад зориулж 360 градус эргэдэг камерын багц, шууд дамжуулах камер зэрэг тоног төхөөрөмж багтана. Уг төслийг ЖАЙКА байгууллага хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хариуцан ажиллана.

Үзсэн: 1253

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна