БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав
Сайд Жу Тэ Ёль "Хэлэлцээний шатанд буй Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцад анхаарч ажиллаж байна" гэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой уулзав. Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, бүс нутаг дахь ойр дотно “гуравдагч хөрш” БНСУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв. Сайд Жу Тэ Ёль хэлэлцээний шатанд буй Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцад анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлож, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Үзсэн: 2910
Tweet