Нутагтаа зохион байгуулсан тэмцээнээс манай боксчид нийт 20 медаль хүртлээ
Уг тэмцээнд 12 орны 170 гаруй тамирчин эрэгтэй зургаа, эмэгтэй таван жинд тулалдаж, медальтнууд тодорсон байна
Дэлхийн боксын холбоо байгуулагдсан цагаасаа хойш гурав дахь удаагаа дэлхийн цомын тэмцээн зохион байгууллаа. 45 орныг эгнээндээ нэгтгэсэн тус холбооны гурав дахь дэлхийн цомыг Монгол Улс эх орондоо хүлээн авснаараа онцлогтой. Уг тэмцээнд 12 орны 170 гаруй тамирчин эрэгтэй зургаа, эмэгтэй таван жинд тулалдаж, медальтнууд тодорсон байна. Нутагтаа зохион байгуулсан тэмцээнээс манай боксчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 20 медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 71 кг-д Б.Мишээлт, 57 кг-д Х.Билгүүнсайхан, эмэгтэйчүүдийн 54 кг-д О.Есүгэн, 60 кг-д М.Намуун нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Үзсэн: 1597
Tweet