Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Эрүүл амьдралын экспо” энэ амралтын өдрүүдэд болно


Densmaa 2024-09-20 03:09

Жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой ажээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрүүл амьдралын экспо” энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан сурталчлах зорилгын хүрээнд зохион байгуулж буй энэхүү бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ нь олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу үеийг  гүйлтийн спортоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягт уриалах замаар эрүүл тэгш хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэх зорилготой. Эрүүл амьдралын хэв маягийг нэвтрүүлж, хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, баталгаатай, чанартай эрүүл хоол хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг бүх насны хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүдийг багтаасан үйл ажиллагаа болохыг зохион байгуулагчид нь онцолж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө мэдээлэл, жирэмсэн болон хөхүүл, нярай, бага насны хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой ажээ.

Үзсэн: 4124

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна