Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусав
НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагаа эхлүүлжээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дуусаж, нутаг буцахаар болжээ. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан түүнийг хүлээн авч уулзан, ноён Винод Ахужагийн Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагаа эхлүүлснийг онцлов. Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, энэ салбарын 240 гаруй мянган айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа эрсдэлээс сэргийлэх, урьдчилан мэдээлэх системийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд цаашид ч НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх ажил их бий гэв.
Үзсэн: 4133
Tweet