Бүх ангиллын уригчтай визийг цахимаар олгож эхэллэ
Гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлжээ
Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахимаар олгож эхэллээ. Уг 54 ангиллын визийн зөвшөөрлийг уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь цахим системд хандаж, шууд виз мэдүүлнэ. Ингэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлж, хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд цахимаар виз олгож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрсөн мэдэгдэл очих юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох, ажиллангаа амрах гадаадын иргэн-Австрали гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны иргэнд цахимаар олгож байсан. Ингэснээр гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлжээ.
Үзсэн: 4147
Tweet