Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Вьетнам Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиож байна


Densmaa 2024-09-16 02:09

“Монголын нууц товчоо” бүтээл вьетнам хэлээр хэвлэгдэн гарсныг хоёр орны эрдэмтэн судлаачдад танилцуулж, судалгаа эрдэм шинжилгээний ажилдаа улам түлхүү ашиглан түгээн дэлгэрүүлэхийг хүсэв

       Монгол, Вьетнам Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ШУА, Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академи хамтран “Монгол-Вьетнамын харилцаа 70 жил: Ололт амжилт ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурлыг Ханой хотноо зохион байгуулав. Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академиас “Вьетнам, Монголын улс төр-гадаад харилцаа болон аюулгүй байдал-батлан хамгаалахын салбарын харилцаа”, “Вьетнам, Монголын эдийн засгийн харилцаа” сэдвээр, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Вьетнам судлалын төвийн захирал дэд профессор, доктор Б.Цэнгэллхам “Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн 70 жилийг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочид, төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав “2023 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх санаачилгыг гаргаж, өнгөрсөн 70 жилийн харилцаагаа дүгнэж, шинэ үеийн харилцааны эхлэл тавьсныг онцлов. Мөн Бүгд Найрамдах Вьетнам Улсыг АСЕАН-ы бүс нутаг дахь чухал түнш, Монгол Улс өөрийн “гуравдагч хөрш”-ийн нэг гэж үздэгийг тэмдэглэв. Эрдэм шинжилгээний хурлын үеэр Элчин сайд Ж.Сэрээжав “Монголын нууц товчоо” бүтээл вьетнам хэлээр хэвлэгдэн гарсныг хоёр орны эрдэмтэн судлаачдад танилцуулж, бүтээлийн дээжийг өгч, судалгаа эрдэм шинжилгээний ажилдаа улам түлхүү ашиглан түгээн дэлгэрүүлэхийг хүсэв.

Үзсэн: 4515

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)


  • Доставка санкционных товаров в Россию Поставщик электрооборудования для производств, компания 24CKC предлагает Вам приобрести любые электронные компоненты по параллельному импорту из Европы и Китая. Любое оборудование для производств: ABB, SIEMENS, FANUC, PRECIZIKA, HEIDENHAIN, BALLUFF, RENISHAW, OMRON, Delta Electronics и др. Тел: 7 (499) 673-32-83 URL: 24ckc.ru email: info@24ckc.ru


  • Доставка любых товаров из Китая (Авиа, авто, ж/д), помощь в проведении платежей. Экспресс доставка в любую точку Китая за 3-5 дней! Доставка образцов из Китая! Сайт: ThatWay.Pro Email: Signs030@gmail.com