Төв талбайд "Номын баяр" болно
Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барих юм
Нийслэл хотын соёлын салшгүй хэсэг болсон номын баяр 36 дахь удаагаа 2024 оны 9 дүгээр сарын 13-15-нд төв талбайд болно. Номд дуртай нийслэл хотын иргэд төдийгүй, орон нутгийн олон уншигч зорин ирдэг, агуулга цараа нь нийгэмд улам өссөөр байгаа үйл ажиллагаа юм. Энэ удаагийн баярыг Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой. Үүнтэй холбоотой сүүлийн 32 жилд Монгол Улсын Ерөнхийлөгч нарын номтой холбоотой үйл хэргийн товчоон тэмдэглэлийг “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэхээс гадна бүрэн эхээрээ ном зүй мэдээллийн шинэ ном болон судлаачдад хүрэх юм. Энэ удаагийн баяраар зохион байгуулагчид эрэгтэй уншигчдад бэлэг барихаар “Эрчүүдэд санаа өгөх 50 ном” нэрлэж, зорин ирсэн эрчүүдийг баярлуулах, санамсаргүй яриа дэлгэн гэнэтийн бэлгүүд барих юм. “Номын ертөнц” сэтгүүлийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Боловсролын сайд П.Наранбаяр уригдан, номын тухай, ном унших зөв соёлын тухай хуваалцана.
Үзсэн: 8874
Tweet