Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хонконгийн Матилда олон улсын эмнэлгийнхэн монгол хүүхдүүдэд тусална


Densmaa 2024-09-06 09:09

2024 оны 1 дүгээр сараас эхлэн тус эмнэлэгт манай улсын хоёр хүүхэд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдаж байна

      Монгол Улсад эмчлүүлэхэд хүндрэлтэй, нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан, онош тогтоогдон хагалгаа хийх шаардлагатай, санхүүгийн боломжгүй монгол хүүхдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх сайн үйлсийн аяныг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консулын газар, Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг, МИАТ ТӨХК-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Энэ аяны цар хүрээг тэлэх зорилгоор Хонконгийн Матилда олон улсын эмнэлгийн гүйцэтгэх захирал Линда Бургойн Монгол Улсад томилолтоор ажиллаж байна. Хонконгийн Матилда олон улсын эмнэлэг нь 117 жилийн түүхтэй, өндөр зардал бүхий эмчилгээнд хамрагдах санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд “Матилда хүүхдийн сан”-гаас санхүүгийн тусламж үзүүлж, эмч, эмнэлгийн ажилтнууд сайн дурын үндсэн дээр мэс засал хийж өгдөг онцлогтой. 2024 оны 1 дүгээр сараас эхлэн тус эмнэлэгт манай улсын хоёр хүүхэд үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд цаашид нарийн мэргэжлийн эмч, эмчилгээ шаардсан, сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр төлөвлөж байна.

Үзсэн: 7551

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна