“The Independent” цахим хэвлэлд онцолжээ
Өдгөө Хар нуурын оршуулга гэж нэрлэгдэж буй уг булш МЭ 1125 оны орчимд Хитаны эзэнт гүрэн задран унаснаас 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдах хүртэл үед хамаарах ажээ
Монголоос олдсон XII зууны үеийн язгууртан эмэгтэйн булш нь дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагч Чингис хаан мандан бадрахын өмнөх сайтар судлагдаагүй үеийн талаар илүү их мэдээллийг өгч байна гэж “The Independent” цахим хэвлэлд бичжээ. Өдгөө Хар нуурын оршуулга гэж нэрлэгдэж буй уг булш МЭ 1125 оны орчимд Хитаны эзэнт гүрэн задран унаснаас 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулагдах хүртэл үед хамаарах ажээ. "XII зуунд энэ бүс нутагт амьдарч байсан хүмүүсийн онцлог, тэдний соёл, худалдаа, улс төрийн харилцаа гэх мэт асуудлаар аливаа шинэ мэдээлэл ихээхэн сонирхол татаж байна" гэж булшийг судалж буй эрдэмтэд онцолж байна.
Үзсэн: 4889
Tweet