Монгол -Япон аялал жуулчлалын байгууллагуудын бизнес В2В уулзалт зохион байгуулж байна
Уулзалтад Монгол-Японы аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч 40 байгууллага оролцож байна
Манай улс энэ оны долоодугаар сарын байдлаар 500 мянга гаруй жуулчин хүлээж авснаас 12 500 орчим нь Япон улсын жуулчин байна. Тэгвэл энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол -Япон аялал жуулчлалын байгууллагуудын бизнес В2В уулзалт зохион байгуулж байна. Уулзалтын үеэр "Аялал жуулчлалын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа", "Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, чиг хандлага", "Япон салбарын аялал жуулчлалын онцлох бүтээгдэхүүний танилцуулга" сэдвээр мэдээлэл өглөө. Энэ хүрээнд Японы зах зээлд ажилладаг Монголын тур оператор компаниуд, Японы аялал жуулчлалын компаниудтай мэдээлэл солилцох, хоёр орны аяллын хөтөлбөр, уламжлал, соёл, ахуйг сурталчлах уулзалт болох юм. Уулзалтад Монгол-Японы аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч 40 байгууллага оролцож байна.
Үзсэн: 1586
Tweet