пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэй -63 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
Пара таеквондогийн төрөлд хоёр тамирчин өрсөлдсөнөөс хоёул медальтай буцахаар болов
Парис 2024 паралимпын наадмын хоёр дахь өдөр пара таеквондогийн K44 ангиллын эрэгтэй -63 кг жинд Ганбатын Болор-Эрдэнэ өрсөлдлөө. Тэрээр финалд Токиогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Туркийн 27 настай Мухмут Бозтекэ-тэй тулалдаж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын паралимпын баг тамирчид наадмын хоёр дахь өдөр хоёр дахь медалиа авсан нь мөнгөн медаль байлаа. Пара таеквондогийн төрөлд хоёр тамирчин өрсөлдсөнөөс хоёул медальтай буцахаар болов.
Үзсэн: 884
Tweet