Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл техникийг татан гаргалаа
өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргалаа. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал нууранд тархаж бохирдохоос сэргийлэв
Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилж дууслаа. 1985 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг 2001 онд татан гаргасан нь энэ ажиллагааны эхлэл байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргалаа. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чаджээ. Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг. Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
Үзсэн: 2074
Tweet