Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хос алтан медаль хүртлээ
Ахмад тамирчин Ц.Раднаа 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад байгаа аж
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа Швед улсын Гётенбург хотод болсон 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртлээ. Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн. Тэрээр монгол хүний хат, онцлог, чадварыг харуулж залууст үлгэр дуурайлал болж, биширмээр амжилтыг удаа дараалан үзүүлж, тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байж, тогтмол бэлтгэлээ хийж чадвал зорилгодоо хүрдгийг харууллаа. Ахмад тамирчин Ц.Раднаа 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад байгаа аж.
Үзсэн: 2608
Tweet