Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар монголд
Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч, профессор Филлип Биллау тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна
Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “МОН-007” төсөл манай улсад хэрэгжиж буй юм. Төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгт урилгаар Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч, профессор Филлип Биллау тэргүүтэй хүүхдийн зүрхний мэс заслын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна. Тус баг монгол эмч нар хамтран зүрхний хүнд хавсарсан эмгэгтэй, мэс засал, эмчилгээний заалт гаргах шаардлагатай 4 насанд хүрэгч, бага насны 20 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.
Үзсэн: 2699
Tweet