"Парис-2024" зуны паралимпын наадам нээлтээ хийж, манай улсаас 12 тамирчин оролцож байна
Тамирчид байт харваа , жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд өрсөлдөх юм
"Парис-2024" зуны паралимпын наадам нээлтээ хийж, манай улсаас 12 тамирчин оролцож байна. Тамирчид байт харваа , жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд өрсөлдөх юм. Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр тодруулбал, “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа бөгөөд анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцсоноос хойш тамирчдаа тасралтгүй илгээж байна.
Үзсэн: 2622
Tweet