Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо боллоо


Densmaa 2024-08-26 02:08

Чуулганы үр дүнд тулгуурлан “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж байна

      Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Чуулганд оролцогчид жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцооны тухай өргөн цар хүрээтэй яриа өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм. “Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн. Төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний хатан ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байдаг. Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Чуулга уулзалтаар нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар хэд хэдэн салбар хуралдаан зохион байгууллаа. Эдгээрийн үр дүнд тулгуурлан “Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж байна. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталдаг олон ургалч үзлийг дэмждэг улсын хувьд эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш харьцааг хадгалах асуудлаар олон улсын бусад арга хэмжээг цаашид ч үргэлжлэн зохион байгуулна гэдгээ илэрхийлсэн.

Үзсэн: 2256

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна