"Нүүдлийн соёлт Монгол-Соёлын өдрүүд” арга хэмжээ Франц улсад зохион байгуулагдлаа
Энэхүү арга хэмжээний үеэр Нүүдлийн соёл иргэншлийн судлаачид ЮНЕСКО-ийн төв байранд зочилжээ
"Нүүдлийн соёлт Монгол-Соёлын өдрүүд” арга хэмжээ Франц улсад зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хэрэгжилтийг хангах, ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвд Монгол улсаас бүртгэгдсэн өвүүд, тэдгээрийн судалгаа үр дүнг дэмжин ажиллах, олон улсад сурталчлах ажлын хүрээнд явагдаж байгаа бөгөөд Франц улсын Сен-эт Марн дахь аялал жуулчлалын бус нутагт байрлах түүх соёлын ач холбогдол бүхий шилтгээнд зохион байгуулагдлаа. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Нүүдлийн соёл иргэншлийн судлаачид ЮНЕСКО-ийн төв байранд зочилжээ.
Үзсэн: 5638
Tweet