“Нүүдэлчин” фестиваль Налайх дүүрэгт гурван өдөр үргэлжлэн өргөн дэлгэр боллоо
Мөн хүрээгээ тэлж дэлхийн 16 улсын зочид төлөөлөгч, өвлөн уламжлагч хүрэлцэн ирлээ
“Нүүдэлчин” фестиваль Налайх дүүрэгт гурван өдөр үргэлжлэн өргөн дэлгэр боллоо. Энэ удаад яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймгийн өвлөн уламжлагч нар сурталчлан таниулж, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, уламжлалт уралдаан, тэмцээн, хүнсний үзэсгэлэн худалдаа дэлгэжээ. “Нүүдэлчин” наадмыг өмнөх жил 620 хөтөлбөртэй зохион байгуулж байсан бол энэ удаад 780 хөтөлбөртэй болон өргөжүүлсэн байна. Мөн хүрээгээ тэлж дэлхийн 16 улсын зочид төлөөлөгч, өвлөн уламжлагч хүрэлцэн ирлээ. Фестивальд урилгаар оролцож буй Филиппин, Турк, Киргиз, Узбекистан, ОХУ-ын Алтайн хязгаар, БНСУ, Герман зэрэг орны төлөөлөл урлагийн тоглолт үзүүлэв.
Үзсэн: 5644
Tweet