НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгчид орон нутагт ажиллалаа
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг 2017-2022 онд хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллыг сайжруулахад тодорхой үр дүн гарчээ
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Өрен Шлейн болон мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт ажиллалаа. Олон улсын байгууллагын төлөөлөгчид төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцаж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлэн, Есөнбулаг, Хөхморьт, Бигэр суманд ажиллалаа. Дээрх суманд өмнө нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлсэн юм. Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг 2017-2022 онд хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллыг сайжруулахад тодорхой үр дүн гарчээ.
Үзсэн: 2613
Tweet