Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Япон улсын арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гарна


Densmaa 2024-08-13 11:08

Монголоос 33 уран бүтээлчдийн 72 уран бүтээл, Японы 10 уран бүтээлчдийн 30-аад уран бүтээл үзэгчдийн хүртээл болгох аж

      Монгол-Япон улсын арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд  "Монгол арт" галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Уг үзэсгэлэнгээр хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлах, туршлага солилцох, олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнг цаашид зохион байгуулах зорилготой. Үзэсгэлэнд 43 уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээлийг дэлгэх бөгөөд Монголоос 33 уран бүтээлчдийн 72 уран бүтээл, Японы 10 уран бүтээлчдийн 30-аад уран бүтээл үзэгчдийн хүртээл болгох аж.  Үзэсгэлэнд ханын зураг, хөөмөл, уламжлалт арьсан сүлжмэл зангилаан аргаар хийсэн баримал , арьсан баримал, арьсан хүүхэлдэй, холимог техник зэрэг олон аргаар урласан бүтээл олны хүртээл болно.

Үзсэн: 2399

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна