Монгол улс амжилтаараа 74 дүгээрт эрэмбэлэгдлээ
Манай улсаас 32 тамирчин өрсөлдөхөд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, зуны спортын XXXIII наадам өндөрлөлөө. Энэ удаагийн Олимпийн наадамд дэлхийн 206 орны 10500 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Үүнээс АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл буюу нийт 126 медаль хүртсэн амжилтаараа тэргүүллээ. Мөн 206 орноос 91 нь ямар нэгэн байдлаар медаль хүртсэн бол 105 орон ганзага хоосон нутаг буцлаа. Манай улсаас 32 тамирчин өрсөлдөхөд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв. Энэ амжилтаараа 74 дүгээрт эрэмбэлэгдлээ. Түүнчлэн жүдогоор гурав, чөлөөт бөхөөр дөрвөн хүн шагналт байрт шалгарчээ.
Үзсэн: 2412
Tweet