Оюутан-цэрэг-2024”
Энэ жил 1013 оюутан цэрэг Зэвсэгт хүчний зургаан анги байгууллагуудад цэргийн тангараг өргөлөө
Манай улсад “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд арван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 8200 орчим оюутан залуус тус хөтөлбөрт хамрагдаад байна. Энэ жил нийслэл, хөдөө орон нутаг, их дээд сургуулийн нийт 1088 оюутан залуус оюутан цэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсанаас оюутан цэргийн сургалтаа амжилттай давж 1013 оюутан Зэвсэгт хүчний зургаан анги байгууллагуудад цэргийн тангараг өргөлөө. Цаашид Оюутан цэргийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг өргөтгөх зэрэг ажил, арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг “ОЮУТАН ЦЭРЭГ-2024” тангараг өргөх ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцлон тэмдэглэлээ.
Үзсэн: 920
Tweet