Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

МУ-д 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж


Densmaa 2024-08-07 11:08

Нийт ажиллагсдын 47 хувь нь уул уурхай, 16.1 хувь нь барилга, 8.9 хувь нь боловсруулах үйлдвэрт ажиллаж байна

Монгол Улсад 2024 оны II улирлын сарын байдлаар 15600 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн 1200 нь эмэгтэй, харин үлдсэн нь эрэгтэй болохыг статистикт дурджээ. Ажиллаж байгаа гадаад иргэдийг улсаар нь ангилбал 71.1 хувь нь Хятадаас ирсэн байна. Энэтхэг 7.6, Вьетнамын иргэн 3.9 хувийг эзэлж байна. Түүнчлэн Турк, ОХУ, Филиппин, БНСУ, АНУ-ын иргэд 1.5-2.7 хувийг эзэлжээ. Тэднийг насны бүлгээр харьцуулбал 35-39 насныхан хамгийн их мөн 20 хүртэлх насны 151 гадаад иргэн манай улсад ажиллаж байна. Нийт ажиллагсдын 47 хувь нь уул уурхай, 16.1 хувь нь барилга, 8.9 хувь нь боловсруулах үйлдвэрт ажиллаж байна. Харин Монгол Улсаас гадаадад хөдөлмөр эрхлэхээр 2024 оны хоёрдугаар улиралд 265 иргэн зуучлагдаж, өмнөх улирлаас 18.2 хувиар буурчээ.

Үзсэн: 4421

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна