Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Тус тэмцээнд кандитат мастер Б.Мөнгөнзул хувийн дүнгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын шатрын спортод нэгэн шинэ түүх бичлээ
Шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо. Тус тэмцээнд кандитат мастер Б.Мөнгөнзул хувийн дүнгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын шатрын спортод нэгэн шинэ түүх бичлээ. Манай баг шатарчид энэ удаагийн ДАШТ-ий түргэвчилсэн төрөлд 12 тоглосноос зургаа хожиж, нэг тэнцэн, тав хожигдсоноор 12 дугаарт байр эзэлсэн байна. Харин түргэн тоглолтод хэсэгтээ долоон багтай тоглохдоо дөрөв хожиж, гурав хожигдсоноор хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарч, шилдэг 16 багийн нэг болжээ
Үзсэн: 2014
Tweet