Элсэн манхны баяр"-ыг зургаа дахь жилдээ тэмдэглэнэ
Говийн аялал жуулчлалын гол бүс болох Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Хонгорын элс, Дуут манханд уламжлалт элсний баярыг зохион байгуулах юм
"Элсэн манхны баяр"-ыг зургаа дахь жилдээ 2024 оны наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тодруулбал, говийн аялал жуулчлалын гол бүс болох Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Хонгорын элс, Дуут манханд уламжлалт элсний баярыг зохион байгуулах юм. Элсэн манхны баярыг тохиолдуулан дөрвөн насны хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваа, элсний волейболын тэмцээн, "Домгийн говь" 100 километрын алхалт, автомашин, мотоциклийн уралдаан зэрэг үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ. Говийн байгалийн үзэсгэлэнг олон нийтэд сурталчлан таниулах, нөгөөтэйгүүр говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү уламжлалт үйл ажиллагаа нь гадаад, дотоодын олон аялагч зорин ирж үздэг томоохон эвент баяруудын нэг болсон юм.
Үзсэн: 1683
Tweet