Ням, 4-р сар 13, 2025 19:29:47
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна


Densmaa 2024-08-02 12:08

Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм

          Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтав. Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Үзсэн: 3066

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: