Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалт зохион байгуулж байна
Үндэсний нийгэмлэгүүдийг Зүүн Азийн илүү хүчирхэг хамтын ажиллагаатай болгох, Зүүн Азийн хүмүүнлэгийн талаар санал бодлоо солилцоно
Улаанбаатар хотноо Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгүүдийн Удирдагчдын уулзалт зохион байгуулж байна. Энэ удаад Зүүн Азийн эн тэргүүнд хэрэгжүүлэх дэд зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн, бүс нутаг, дэлхий нийтийн амлалтуудтай уялдуулан, Үндэсний нийгэмлэгүүдийг Зүүн Азийн илүү хүчирхэг хамтын ажиллагаатай болгох, Зүүн Азийн хүмүүнлэгийн талаар санал бодлоо солилцоно. Мөн уур амьсгал, гамшгийн бэлэн байдал, залуусын оролцоо, тохиолдож болзошгүй мега-гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцэнэ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудын нэг. Өнгөрсөн өвөл Монгол оронд тохиолдсон зудын гамшгийг даван туулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүд, тухайлбал БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Японы Улаан загалмай нийгэмлэг, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ.
Үзсэн: 2559
Tweet