Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол боллоо
Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар ном хурлаа
Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан, Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав. Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар ном хурлаа. Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулжээ.
Үзсэн: 4394
Tweet