Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч Эвалд Жосеф Еркерийг онцлов
Эвалд Жосеф Еркерийн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүнд 20 гаруй байнгын ажлын байр бий болж орон нутгийн малчдаас эко бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэв
Монгол Улсын аялал, жуулчлалын салбарт хөрөнгө оруулагч Эвалд Жосеф Еркер нь Австрийн хөгжлийн жишгийг Монголд нутагшуулж, “Баян Монгол Ресорт”-оороо дамжуулан нүүдэлчин ард түмний өвөрмөц өв соёл, байгалийн үзэсгэлэнг дэлхий дахинд сурталчлан таниулж, экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Эвалд Жосеф Еркерийн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүнд 20 гаруй байнгын ажлын байр бий болсон, орон нутгийн малчдаас эко, шинэ мах, сүү, сүүн бүтээгдэхүүний байнгын худалдан авалтыг хийж, өрхийн орлого нэмэгдсэн, тухайн бүс нутгийн иргэд, малчид цахилгаан эрчим хүчээр хангагдсан гэх мэт олон эерэг үр дүн гарсаар байна.
Үзсэн: 3867
Tweet